Tuesday, March 12, 2013

Түрсийкээ хоёр янзаар тайлж болно...

Ай хөө ариухан байна гээд дуулаа суужээвэл яажийн ?

За за тэр яахуу.

Өдөр хоног өнгөрсөөр
Өөрөө би өнчирсөөр
гэж мэж малткуэ ямарч байсан какакак

Ёоо, энд нэг хүн надтай юм ярькаад,
би шаал тоохку байхад л тоожоогоо ч юм алга яриал байна...
Оонхон оонхн гээл би бичээд суужин шүү дээ...

Сониноос сэтгэл нэг л гачин болчоод ингээд бичээд суужийнаа.

Сая ууг нь зүүв зүгээр байсын,
(гүэ, гэхдээ урьд нь зүгээр биш байжаагаад одоо зүгээр болчжоогоо нь энэ юмуу хэн мэдхүүдээ ер нь ?)
фэйсбүүкдээл хэрүүл уруулаа хийгээл инээгээл мишээгээл суужийлаа.

Уржигдараас хойш "тэр" нтэй фэйсбүүкийн чаатаар чатлаад байгаашд нээрэй.

Яасан бэ гэхээр
гэнт

Чи сая шинэ фэйсбүүк хаяг нээж надаар тоголсон уу ?
Гээл ороод ирдийн байна.

Би
гүү гүү яалаа гэж гэсэнчэн

сонин юм даа
надаар хүн тоголсын байхдаа ? Гээл асуулаа.

Тэхээр нь би

А нээрэй тийм, фэйсбүүкд ганц хоёр сонин вирус яваад байгаан шүү
элдэв шалдав хүнээс ийм тийм тааглаж барьсан
комент зомент бичсэн юм очвол битий нээж бариарай гээл аягүй сэтгэл тавиал анхааруулсан чинь

Гүээ яалтчгү бүүр харилцаад бичсэн.
Чи биш юм уу ?
Гэнээ өөдөөс

Хэн мэдхүүдээ цус гэж...

Тэгээл

Намайг найзтай болсон уу ?
Хайртай хүнтэй болсон уу ?
Гэж асуужийн

Би
найз угаасаа зөндөө л байдаг шүү дээ
Хайртай хүн гэвэл надад чамаас өөр хэн байсын ер нь...
гэсэнчин

сайхан юм. Гэнээ

Юу сайхан гэж ?
Найз зөндөө байгаа гэдэг нь үү ?
Чамд хайртай гэдэг нь үү ?

Сайхан юмаа,
надад хайртай байна гэхээр
Би ч чи ч сайхан юм.
Гэжийн

шаал утгагүй хариулт наасан.

би лав ойлгоогүй...
(гэхдээ ахиж уулзкаад байгаа нь илт байгаан. Намайг л уулзий санжээн энээ тэрээ гэчүүл яг уулзах араандаа орцон явжаагаам)

Тэгээд би хэлсээн хэлсэн
би чамд хайртай ч гэлээ чамтай ахиж хэзээ ч уулзахгүээ гэж...

Тэгсэн өнөөдөр би асуухку юу
"тэр" нээс

Чи уулздаг хүнтэй болсон уу ?
гэж

Тэгсэнчин урдаас ингэжийшд :

Уулздаг хүн байнаа
гэхдээ чамаас авдаг ханамжаа авж чадахгүй байна...

Ёооо юу бэээээ
Би одоо
хүний дутуу ханамжийг гүйцээдэг яанкан эсвэл нөхөөс үү тэ ?
Жиннннн кэн шааааа за
Пизданы хар гуцдаг тэмбүүний зараатай боожгой чэн
Би юугчвээээээээээ вааааааааахахахах ийм хараал байдымуу
Ёоооо нээрэй энэ мэдрэл муутай хорвоод чин үнэн юм гэж юу байнаа ?!
яг галзуурах нь.........

Цааш нь энэ бичлэгтээ хоёр тайлбар хийе

1 дүгээрт

Эрэгтэй хүнийг хуурхад амархан байдаг.
Учир нь эрэгтэй хүн толгойгоороо амьдардаг.
А харин эмэгтэй хүнийг хуурах бараг боломжгүй.
Яагаад гэвэл эмэгтэй хүн төрөлх хар зөнгөөрөө амьдардаг
гэж хаанаас билээ уншиж байсын.

Миний энэ "тэр" нийг санаад хүсээд байгаа мөртлөө
энэ хүслээ бас хорькоод байна
(одоогоор хорихоос өөр арга алга)
гэдэг нь миний эргэлзээд, бодоод байгааг харуулж байна
мөнө үү ?

Тиймээ би нуухгүй
би боддог эргэцүүлдэг
дүн шинжилгээ хийдэг
ярьсан бүхэн минь
хоорондоо зөрчилддөг...

"тэр" ний надад хайртай эсэх нь тодорхойгүй байхад аргагүйч юмуу...

Хааяа би хайртай гэдэгт нь бат нот итгэдэг л дээ.
Тийм итгэл төрүүлэхүйц зүйл хийж басан болхоор л тэр...

Гэтэл төд удалгүй
би түүнээс худал хуурмагын гялбааг олж хараад
тэр итгэл үнэмшил минь чөтгөр шуламд итгэсэн гэх
хөөрхийлөлтэй гэнэн итгэл болон хувирч байгааг
нэг бус удаа анзаарч байсаан.

Цаашид ч энэ итгэл үнэмшил минь
("тэр" ч биш өөр хүнд илэрлээ ч гэсэн ялгаагүй)
яг нэг тийшээгээ бүр мөсөн шийдэгдэж
эцсийн хариу нь бүр мөсөн гарнаа гэдэгт
би одоогоор итгэхгүй байна.

Цаашид ч итгэхгүй гэдэг нь хэвээр байх биз...

Би ч бас өөрийгөө
"тэр" нд хайртай эсэхийг мэдэхгүй...

Яагаад гэвэл

Өнөөдрийг хүртэл би "тэр" ний амьдралд,
ажилд,
өөр юу ч байдаг юм ямар нэг юманд
юунд нь ч тус хүргэж байгаагүй.

Мэдээж ганц хоёр жижиг сажиг юм бий л дээ.

Гэхдээ л би "тэр" нд тус гэхээсээ илүү
гай лай
төвөг садаа болсон нь л их байдаг.

Хайр ийм хор хөнөөлтэй байдаг юм уу
эсвэл би хайргүй байжийж хайр гэх нэрийн дор
жүжиг тоглоод яваад байдымуу ?

Хэрэв "тэр" надад нэгэнт хайртай байсан бол
би ингэж блог ухааншуу юм нээгээд
ингэж толгой тархиа эргүүтүүлэн бичээд суужаахуу гүү юу ?

Гэтэл бас "тэр" надад ямарч хайргүй гэдэг нь илчлэгдээд
би үүнд нь чин сэтгэлээсээ итгэсэн бол
ийм юм болох байсан уу гүү юу ?

Би ч яалгаагүй "тэр" нд хайртай гэдэгтээ яг таг итгээд
хайр гэж юу болохыг ганц удаа ч болов харж мэдэрч чадсан бол...

2 дугаарт

Энэ бүхэн...
миний гэх амьдрал
итгэл үнэмшил
хайр сэтгэл
үнэхээр холион бантан болж гүйцлээ.

Мэдээж хэрэг би түүнд хайртай болхоор уулзахыг
ярилцахыг
үнсэж
үнсүүлэхийг
түүний харцанд нүдээ нэвт сүлбүүлэхийг хүсэж байна л даа.

Гэхдээ энэ бүхэн цаашаа юунд хүргэнэ гэж ?
Эндээс хэн хэн нь юу олж долооно гэж ?

зөвхөн өргөс
өвтөлт
санаа алдалт
бас дахин санаа алдалт биш гэж үү ?

Тэртэй тэргүй өчнөөн салж өчнөөн л нийллээ.
Бүх үр дүн ингэж л гаржээсэн

Тиймээ
би одоо үнэхээр хүсэхгүй байна.
Энэ бүхэн дуусах цаг нь болсон гэж боджийн
Хангалттай
Энэнээс илүү их итгэл
илүү их цөмрөл хэрэггүй
Би ахиад энэ бүхнийг нуруундаа үүрээд явахыг хүсэхгүй байна.

Би хүсээд
тэрхүү хүсэлдээ итгэн
хөтлүүлэн явсаар
эцсийн эцэст эргэлзээ тээнэгэлзээ
ямарч үр дүнгүй амьдралыг минь үрсэн бодлоос өөр юу надад үлджаагаамб ?!

Би шийдсэн.
Хүслийн биелэлийг биш хүслийг өөрийг нь алж нурааж эвдэх болно...

Эцэст нь

...........Энэ бичлэгийг нааш нь цааш нь болгий
утга агуулгийн нэмий хасий
илүү ойлгомжтой
илүү ойлгомжгүй
энээ тэрээ болгий гэж бодсоор яваад хэд ч хоночивдоо.

Тэгээд өнөөдөр ерөөсөө энэ чигт нь үлдээхээр шийдлээ.

Тиймээ,
энд би юу г ч нуухыг хүсэхгүй байна.
Гэтэл яг үнэндээ юуг ч нуухгүйгээр бүх зүйлийг ил болгоно гэдэг
амаргүй юм.
Энэ нь нэг ёсны надад бол өөрийгөө алалт,
энэ их худал хуурмагийг илрүүлж,
байгааг байгаа чигээр нь харах,
таних зам л болж тааркаад байна...

Сүүлийн үед миний энэ хайр гээд байгаа зүйл "тэр" нтэй ямарч хамааралгүй гэх гадарлагаа мэдрэгдээд байх болсон...

















No comments:

Post a Comment