Sunday, February 24, 2013

Хэрвээ бурхан үүлсийн цаана, цэлмэг тэнгэрт алгаа хавсарчихсан шууж байгаа бол тэр нөхөр ямарч эргэлзээнгүй жүжигчнээс өөр хэн ч биш...

За энэ урт гарчигийн доор баахан юм шаагаадхий, бээжээ...

1 дүгээрт: Би гэдэг хүн толгой тахри бол галзуугын эмнэлэг юмаа гэдэгтэй санал нийлээд уджаагаа хүн.

2 дугаарт: Би ЛГБТ,С буюу лесбиян, гей, бисексуал, трансжендер, стрейтийн аль аль нь ч биш бөгөөд (Тэгхээр би хэн болж таарах бэ ?)



narciss ?

энэ ч бас биш билээ. (бэлгийн чиг баримжаа, хүслийн чиг байримжаа хоёрыг би хооронд нь хольж хутгаад байгаа нарийн шалтгаан надад байна.)

3 дугаарт: Ямар нэг тогтсон ёс горим, дэг, суртахуун, захирамж зааварчилгааны дагуу явсаар өөрийгөө олно гэдэгт би итгэхээ больсон.

Энэ мэтчилэн дугаарлаад тайлбар хийгээд байвал баруун нүднийхээ зүүн талаасаа гурав дахь сормуусанд хүртэл тайлбар томъёо хийж болно. Гэхдээ ингэж тайлбар хийх нь надад лав одоогоор тус болохгүй л байна... 

Амьдрал гэж юу болохыг цаашлаад би гэж хэн бэ гэдгийг таних, мэдэх, ойлгох гэдэг угаасаа боломжгүй зүйл. "Боломж үгүй" гэдэг бидний ойлголтоос салсан үед магадгүй тэр" боломж" гэдэг нь нээгдэх юм гэдэгт би битүүхэн итгэж явдаг...

Би өөрийгөө хэн гэдэгийг мэдэхгүй байгаа шиг 

Амьдрал гэж юу болох нь танигдахгүй байгаа шиг
Үнэн гэж байдаг эсэх нь илрэхгүй байгаа шиг

Миний мэдэж хүрэх ёстой тэр л зүйл, эцсийн зогсоол минь: онроосоо бэлгэвч олдох нөхцөлийг надад бүрдүүлж өгсөн тэр хүн ч байж болно гэдэг нь "одоо"-оор үгүйсгэгдэж, энэ үгүйсгэл маань хэн нэгнийхээр нотлогдлоо гэж бодвол миний үгүйсгэл нотолгоо болж хувирч болно гэх нотолгоог үгүйсгэж болохыг нотлож болох...

Магадгүй, би ингэтлээ их, хүчээ шавхан бодсоор энэ бүхэн үнэхээр дуус ч мэднэ...

Тэнд... 

No comments:

Post a Comment